Амины орон сууц барихаар шийдсэн хүн бүрийн өмнө "Ямар материалаар, ямар технологиор баривал хамгийн дулаахан, чанартай, бас эдийн засагт хэмнэлттэй байх вэ?" гэдэг том асуулт тулгардаг.
1. Лего полистирол блок
"Бетоны бат бөх чанар болон хөөсөнцөр дулаалгыг нэг дор шийдсэн орчин үеийн цутгамал барилга"
Давуу тал: Үе дамжин үлдэх бат бөх бүтээц, дулааны алдагдалгүй.
Сул тал: Байшин амьсгалдаггүй тул механик агааржуулалт (рекуператор) заавал хэрэгтэй.
2. Скандинави стандарт (Модон каркас)
"Европын өндөр зэрэглэлийн эко хаус — Мод болон чулуун хөвөнгийн төгс хослол"
Давуу тал: 100% амьсгалдаг, хүний эрүүл мэндэд хамгийн ээлтэй, чийг хадгалалт тогтвортой.
Сул тал: Мод болон ухаалаг мембран хальсны угсралт дээр маш нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг.
3. Сибит (Хийн бетон / Газоблок)
"Байгалийн түүхий эдээр хийгдсэн, галд тэсвэртэй уламжлалт блок"
Давуу тал: Шатахгүй (Галын аюулгүй байдал маш сайн), эко, төсөвт хэмнэлттэй.
Сул тал: Чийг татамтгай тул гадна талыг заавал усны хамгаалалттай өнгөлөх ба нэмэлт дулаалга шаардана.
4. Төмөр бетон каркас (Уламжлалт арга)
"Багана нуруу зангидаж цутгаад блок эсвэл тоосгоор дүүргэдэг сонгодог барилга"
Давуу тал: Архитектурын ямар ч чөлөөтэй шийдэл, том цонх, уудам зай гаргах боломжтой.
Сул тал: Өртөг хамгийн өндөр, суурийн зардал их, барих хугацаа урт.
5. Дүнзэн барилга (Сибирь стандарт)
"Байгалийн цэвэр гуалин модоор барьдаг тансаг, уламжлалт хаус"
Давуу тал: Гадна, дотор засал болон нэмэлт дулаалга огт шаардахгүй. Үргэлж нарс модны үнэртэй.
Сул тал: Баригдсанаас хойш 1-2 жил суулт өгнө. 3-5 жил тутамд модоо зориулалтын тосоор тордох арчилгаа шаардлагатай.
6. ЛСТК (Хөнгөн ган каркас)
"Үйлдвэрт өндөр нарийвчлалтай зүссэн цайрдсан төмрөөр байшинг конструктор шиг угсрах технологи"
Давуу тал: Хэв гажилтад ордоггүй (муруйж тахийхгүй), маш хөнгөн, хаягдал материал гардаггүй.
Сул тал: Төмөр нь хүйтэн дамжуулдаг тул угсралтын алдаанаас болж хана хөлрөх (дулааны гүүр үүсэх) эрсдэлтэй.
7. СИП хавтан (Канад технологи)
"Шахмал хөөс болон OSB хавтанг нааж бэлдсэн термо-хаус"
Давуу тал: Ерөнхий угсралт маш хурдан (14-30 хоног), дулаан алдагдал хамгийн бага тул халаалтын зардал бага.
Сул тал: Термос шиг битүү орчин үүсдэг тул чанартай агааржуулалтын систем зайлшгүй суурилуулах шаардлагатай.
Муу технологи гэж байдаггүй, харин технологийн горим зөрчиж барих, эсвэл тухайн газарт нь тохироогүй шийдэл сонгох гэж байдаг." Таны барилга барих газрын хөрсний бүтэц (налуу, намагтай эсэх), ашиглах хугацаа (зуны зуслан уу, өвлийн амины орон сууц уу) болон санхүүгийн боломжоос хамаарч дээрх технологиудаас оновчтойг нь сонгодог.
Та өөрт тохирох шийдлийг мэргэжлийн инженертэй хамт зураг төсөл дээр үндэслэн гаргахыг хүсвэл манай оффист хүрэлцэн ирж үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.
Техник механизмын нөлөө
Мэргэжлийн зөвлөмжүүд
Эрчим хүчний хэмнэлт
Техник механизмын нөлөө
Орчин үеийн эко хаус
Дулаан алдагдлыг бүрэн шийдсэн орон сууц барихад анхаарах чухал зөвлөмжүүд болон дулаалгын материалын зөв сонголт.
Барилгын чанар, суурийн бат бөх байдалд өөрийн хүнд даацын техник механизм болон логистикийн үзүүлэх нөлөө.
Байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орчин үеийн амины орон сууцны архитектурын чиг хандлага.


Ерэн хэмийн хэлбэлзэлд тэсвэртэй инженерчлэл
Монгол орны зун ба өвлийн температурын эрс тэс өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай барилгын дулаан алдагдлыг хамгаалж, ашиглалтын зардлыг хамгийн бага түвшинд барих нь бидний технологийн гол давуу тал юм.
Бид ашиглаж буй материал тус бүрд чанарын өндөр шалгуур тавьж, урт хугацааны бат бөх чанарыг ханган ажилладаг.
