/ ИТГЭЛТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Инженерчлэлийн төгс шийдэл

Бид Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, эрчим хүчний өндөр хэмнэлттэй, дээд зэрэглэлийн амины орон сууц, хаус хотхоныг зураг төслөөс түлхүүр гардуулах хүртэлх иж бүрэн гүйцэтгэлээр цогцлооно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бүтээн байгуулалтын үе шатууд

Бид төслийн эхний хэмжилтээс эхлэн эцсийн ухаалаг систем суурилуулах хүртэлх бүх үе шатыг өөрсдийн мэргэжлийн баг, техник хэрэгслээр чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.

01. Зураг төсөл

02. Газар шороо

03. Карказ угсралт

Архитектур төлөвлөлт, 3D дүрслэл, бүтээцийн тооцоо болон төсөв бодох үйлчилгээ орно.

Геодезийн хэмжилт, тэнхлэг гаргалт, хавтан суурь цутгалт болон ус чийг тусгаарлалтыг гүйцэтгэнэ.

Төмөр бетон карказ, арматурчлал, блок дүүргэлт болон дээврийн угсралтын ажлыг чанартай хийнэ.

04. Гадна, дотор засал

05. Шугам сүлжээ

06. Гадна тохижилт

Чулуун хөвөн дулаалгатай фасад, металл болон модон гоёл, дотор засал чимэглэлийн иж бүрэн ажил.

Цэвэр бохир ус, шалны халаалт, цахилгаан, агаар сэлгэлт болон ухаалаг системийн угсралт.

Хашаа, автомат хаалга, явган зам, зүлэгжүүлэлт, сүүдрэвч бүхий тухтай орчныг бүрдүүлнэ.

07. Техник, ложистик

Өөрийн кран, зуурмаг холигч, помп болон тээврийн хэрэгслээр тасралтгүй ханган ажиллана.

Мөрөөдлөө хамтдаа бүтээцгээе

Та манай мэргэжлийн багт итгэж, зураг төслөөс эхлэн түлхүүр гардуулах хүртэлх бүх ажлаа бүрэн даатгах боломжтой.